Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл болон хүн төрөлхтөний чөлөөт хүсэл хоёр аврал дээр хэрхэн хамт ажилласан байж таарах вэ?

Асуулт Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл болон хүн төрөлхтөний чөлөөт хүсэл хоёр аврал дээр хэрхэн хамт ажилласан байж таарах вэ? Хариулт Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл болон хүн төрөлхтөний чөлөөт хүсэл болон хариуцлагын хоорондын харилцааг бид бүрэн төгс ойлгоно гэдэг боломжгүй. Бурханы авралын төлөвлөгөөнд энэ хоёр хэрхэн хамт ажилласныг зөвхөн Бурхан л үнэнээр мэдэх байх. Магадгүй энэ…

Асуулт

Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл болон хүн төрөлхтөний чөлөөт хүсэл хоёр аврал дээр хэрхэн хамт ажилласан байж таарах вэ?

Хариулт

Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл болон хүн төрөлхтөний чөлөөт хүсэл болон хариуцлагын хоорондын харилцааг бид бүрэн төгс ойлгоно гэдэг боломжгүй. Бурханы авралын төлөвлөгөөнд энэ хоёр хэрхэн хамт ажилласныг зөвхөн Бурхан л үнэнээр мэдэх байх. Магадгүй энэ үзэл баримтлал нь өөр ямар ч үзэл баримтлалаас илүүтэй Бурханы мөн чанар болон Түүнтэй харилцах бидний харилцааг бүрэн мэдэж ойлгох боломжгүй гэдгийг бидэнд ойлгуулахад чухал ач холбогдолтой байж болох юм. Энэ хоёр талын үзэл баримтлалын нэгийг хэтэрхий баримтлах юм бол авралын ойлголтыг улам бохирдуулах үр дүнд хүргэдэг.

Бурхан хэн аврагдахыг мэддэг гэж Бичээс тодорхой хэлсэн (Ром 8:29; 1 Петр 1:2). Ефес 1:4д “дэлхийн суурь тавигдахаас өмнө” Бурхан биднийг сонгосон гэж хэлдэг. Мөн Библи “сонгогдсон” (Ром 8:33; 11:5; Ефес 1:11; Колоссай 3:12; 1 Тесалоник 1:4; 1 Петр 1:2; 2:9) болон “сонгосон” (Матай 24:22, 31; Марк 13:20, 27; Ром 11:7; 1 Тимот 5:21; 2 Тимот 2:10; Тит 1:1; 1 Петр 1:1) итгэгчдийг байнга л дүрслэн өгүүлдэг. Итгэгчид авралын төлөө урьдаас товлогдсон (Ром 8:29-30; Ефес 1:5, 11) бөгөөд сонгогдсон (Ром 9:11; 11:28; 2 Петр 1:10) гэдэг маш тодорхой.

Библид мөн Христийг Аврагчаар хүлээн авна гэдэг бидний хариуцлага гэдгийг хэлдэг бөгөөд бидний хийх ёстой зүйл бол Есүс Христэд итгэн аврагдах хэрэгтэй гэдэг (Иохан 3:16; Ром 10:9-10). Бурхан хэн аврагдахыг мэдэх бөгөөд Бурхан аврагдах хүмүүсээ сонгодог боловч бид аврагдахын тулд Христийг сонгох ёстой. Эдгээр гурван баримт нь хэрхэн хоорондоо зохицох вэ гэдгийг хязгаартай бодол санаагаар бүрэн ойлгох боломжгүй (Ром 11:33-36). Бидний хариуцлага бол сайн мэдээг бүх дэлхийд дамжуулах (Матай 28:18-20; Үйлс 1:8). Бид өмнөөс мэдэх, сонгох, товлох гэх мэт хэсгүүдийг Бурханд орхиод харин Сайн мэдээг хуваалцахад л дуулгавартай байх нь чухал юм.

[English]



[Монгол хэл дээрх сайт руу буцах]

Бурханы хэмжээлшгүй эрх мэдэл болон хүн төрөлхтөний чөлөөт хүсэл хоёр аврал дээр хэрхэн хамт ажилласан байж таарах вэ?

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.