Чандарлах талаар Библи юу гэж үздэг вэ? Христэд итгэгчид чандарлагдах ёстой юу?

Асуулт Чандарлах талаар Библи юу гэж үздэг вэ? Христэд итгэгчид чандарлагдах ёстой юу? Хариулт Библид чандарлах талаар тодорхой заадаггүй. Хуучин гэрээнд хүмүүс шатаж үхсэн (1Хаад 16:18; 2Хаад 21:6), хүмүүсийн ясыг шатаасан (2Хаад 23:16–20) тохиолдлууд хэд хэд гардаг боловч эдгээр нь чандарласан жишээ болохгүй. 2Хаад 23:16–20 хэсэгт хүний ясыг тахилын ширээн дээр шатаасан нь тахилын ширээг…

Асуулт

Чандарлах талаар Библи юу гэж үздэг вэ? Христэд итгэгчид чандарлагдах ёстой юу?

Хариулт

Библид чандарлах талаар тодорхой заадаггүй. Хуучин гэрээнд хүмүүс шатаж үхсэн (1Хаад 16:18; 2Хаад 21:6), хүмүүсийн ясыг шатаасан (2Хаад 23:16–20) тохиолдлууд хэд хэд гардаг боловч эдгээр нь чандарласан жишээ болохгүй. 2Хаад 23:16–20 хэсэгт хүний ясыг тахилын ширээн дээр шатаасан нь тахилын ширээг бузарласан гэж тэмдэглэж байгаа нь сонирхолтой юм. Үүний зэрэгцээ Хуучин Гэрээний хуулиудад нас барсан хүний биеийг шатаахыг тушаасан, мөн чандарлагдсан нэгнийг хараагдсан эсвэл шийтгэл амссан тухай дурдсан зүйл хаана нь ч байхгүй.

Библийн цаг үед чандарлах үйл ажиллагаа явагддаг байсан боловч израильчууд эсвэл Шинэ Гэрээний итгэгчид төдийлөн хэрэглэдэггүй байв. Библийн цаг үеийн янз бүрийн соёлд хүний цогцсыг оршуулахдаа бунханд, агуйд эсвэл газарт булах нь түгээмэл арга байжээ (Эхлэл 23:19; 35:9; 2Шастир 16:14; Матай 27:60-66). Оршуулж булах нь түгээмэл практик байсан боловч энэ нь хүний цогцсыг оршуулах цор ганц зөв арга гэж Библид тушаасан нь олдохгүй.

Чандарлах нь Христитгэгчдийн хийх ёстой зүйл мөн юм болов уу? Дахин хэлэхэд, чандарлаж болохгүй гэсэн тодорхой тушаал байхгүй. Зарим итгэгчдийн чандарлахыг эсэргүүцдэг шалтгаан нь Бурхан нэг өдөр бидний биеийг амилуулж, сэтгэл/сүнстэй дахин нэгтгэх үед (1Коринт 15:35-58; 1Тесалоник 4:16) танигдахгүй гэж үздэг байна. Бие махбодыг чандарласан ч гэсэн Бурхан биеийг амилуулахад илүү хэцүү болно гэсэн баталгаа үнэндээ байхгүй. Мянга мянган жилийн өмнө нас барсан Христэд итгэгчдийн цогцос одоогоор шороо тоос болж хувирсан нь лавтай. Энэ нь Бурхан тэдний цогцсыг амилуулах явдлыг саатуулах ямар ч боломжгүй гэсэн үг. Бурхан юуны түрүүнд тэднийг бүтээсэн; Тэрээр дахин бүтээхэд ямар ч бэрхшээл тохиолдохгүй нь мэдээж. Чандарлал нь биеийг тоос болгон хувиргах үйл явцыг “хурдасгах”-аас өөр зүйлгүй. Бурхан чандарлаагүй хүний үлдэгдлийг амилуулахтай адилаар л чандарлагдсан хүмүүсийн цогцсыг босгох чадвартай. Оршуулах эсвэл чандарлах сонголт нь тухайн хүнд өгөгдөх Христэч эрх чөлөө юм. Энэ асуудлын талаар шийдвэрлэх гэж буй хувь хүн эсвэл гэр бүлийн хувьд мэргэн ухааны төлөө залбирч (Иаков 1:5), үүний үр дүнд гарах шийдвэрээ баримтлах нь чухал.

[English]



[Монгол хэл дээрх сайт руу буцах]

Чандарлах талаар Библи юу гэж үздэг вэ? Христэд итгэгчид чандарлагдах ёстой юу?

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.